Энэ долоо хоногийн багц баасан 18:00-д хаагдана — — үлдлээ. Түүнээс өмнө төлсөн захиалга энэ хайрцагт багтана.

Хэрхэн ажилладаг вэ

Европын тансаг брэндийн барааг — хямдарсан, хуучин биш, яг одоогийн улирлын оригналыг — таны өмнөөс худалдан авч, шалгаж, луксус боодолтой Улаанбаатарт хүргэнэ.

  1. 1

    Урилгаар нэвтэрнэ

    Энэ бол нээлттэй дэлгүүр биш, хаалттай хүрээллийн personal shopper үйлчилгээ. Одоогийн гишүүн эсвэл манай багаас урилгын код аваад бүртгүүлнэ. Гишүүн болмогц каталог, үнийн санал, захиалга нээгдэнэ.

  2. 2

    Линкээ тавина эсвэл каталогоос сонгоно

    Mytheresa, Farfetch, The Outnet, Net-a-Porter, SSENSE, брэндийн өөрийн сайт — дурын Европын луксус сайтаас барааныхаа линкийг хуулж тавина. Размер, өнгөө бичнэ. Эсвэл бидний сонгосон каталогоос шууд захиална.

  3. 3

    Үнийн санал ₮-өөр

    Систем линкээс барааны үнэ, брэнд, зургийг уншиж, манай баг шалгаад 3 хоног хүчинтэй үнийн санал илгээнэ. Задаргаа ил тод: барааны үнэ, Европ доторх тээвэр, агаарын карго, concierge үйлчилгээ. Далд нэмэлт байхгүй.

  4. 4

    Урьдчилгаа — барааны өртөг

    Бид агуулах барьдаггүй, мөнгө урьдчилдаггүй. Урьдчилгаа нь барааны үнэ + Европ доторх тээвэр + агаарын каргог бүрэн нөхнө (ихэвчлэн нийтийн ~80%). Үлдэгдэл буюу үйлчилгээний хэсгийг бараа Улаанбаатарт ирэхэд төлнө. Хүсвэл 100%-ийг шууд төлж болно. QPay эсвэл компанийн данс.

  5. 5

    Европ хаб — шалгалт, боодол

    Урьдчилгаа орсны дараа Европ дахь баг эх сайтаас худалдан авна. Бараа Герман/Итали дахь хаб дээр ирмэгц жинхэнэ эсэх, гэмтэл, размерыг шалгаж, брэндийн хайрцгийг хамгаалалтын хайрцагт багцална.

  6. 6

    Шуурхай агаарын карго

    Хабаас Улаанбаатар хүртэл 7–12 хоног. Захиалгын хуудсанд 5 алхамт трекер: Захиалга баталгаажсан → Европ агуулах дээр ирсэн → Онгоцонд суусан → УБ хотод ирсэн → Хүргэлтэд гарсан. Алхам бүрд мэдэгдэл ирнэ.

  7. 7

    Хүргэлт, unboxing

    Гаднаа ямар ч логогүй цэвэрхэн хамгаалалтын хайрцаг. Дотроо брэндийн матт хар/цагаан хатуу хайрцаг, торгон тууз, dust bag, гар бичмэл мэндчилгээ болон арчилгааны карт. Мэндчилгээний текстээ захиалахдаа бичиж өгнө.

  8. 8

    Буцаалт — 14 хоног

    Хүргэгдсэн өдрөөс 14 хоногийн дотор размер таараагүй эсвэл бодол өөрчлөгдвөл буцаалт хүснэ. Бид эх сайтын буцаалтын зааврыг өгнө; олон улсын буцаалтын тээврийг захиалагч хариуцна. Эх сайт барааг хүлээн авмагц барааны үнэ, Европ доторх тээврийг буцаан олгоно. Карго болон үйлчилгээний хэсэг буцаагдахгүй.

Үнэ хэрхэн бодогдох вэ

Зарах үнэ = (барааны үнэ + Европ доторх тээвэр + агаарын карго) + concierge үйлчилгээ. 10 000₮-өөр дугуйлна.

Барааны үнээх сайт дээрх бодит үнэ × ханш (жижиг хэлбэлзлийн нөөцтэй)
Европ доторх тээвэрсайтаас манай хаб хүртэл
Агаарын каргобарааны жингээр, кг тутамд
Concierge үйлчилгээхудалдан авалт, шалгалт, боодол, хүргэлт — дээрх өртгийн тогтмол хувь

Санал болгосон үнэ 3 хоног хүчинтэй. Захиалга үүссэний дараа ханш, дүрэм өөрчлөгдсөн ч таны үнэ өөрчлөгдөхгүй.

Нөхцөл товчоор